Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
Уг систем нь байгууллагын бүхий л түвшин, үйл ажиллагааны цар хүрээг хамардаг гэдэг утгаараа дараах онцлог шинжүүдтэй. Үүнд:
Ихэнх энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь дан ганц нэг оронд төдийгүй бусад олон орны худалдаа наймааны арга хэлбэр, үйлдвэрлэх арга технологийг хэрэглэгч тэдгээрийн дотроос тухайн байгууллага сонголт хийж болохуйцаар хийгдсэн байдаг.
ERP нь байгууллагын бүхий л хэсэгт тархан байрласан нөөцийг нэг системд оруулж зохион байгуулдаг ба мэдээллийн зохицол, бодит цагийн дагуу зохицуулах зэргээр байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхд чухал нөлөө үзүүлдэг.
ERP нь байгууллагын үйл ажиллагааг тэргүүн туршлагад суурилж хангадаг ба дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг тэргүүн байгууллагын туршлагыг авч өөрийн байгууллагадаа нийтлэг байдлаар нэвтрүүлэхэд оршдог бөгөөд үүнийг бизнесийн үйл ажиллагааг дахин шинэчлэл аргыг хэрэглэх нь үр дүнтэй байдаг.
Томоохон байгууллагууд ERP нэвтрүүлэх нь өөрийн байгууллагын үйл ажиллагааг дараагийн боловсронгуй түвшинд аваачиж буйн шинж юм. ERP системийг байгууллагад амжилттай нэвтрүүлэх нь оролцож байгаа талуудын оролцооноос шууд хамааралтай.
ERP системийн боломжууд нь танай байгууллагын шаардлагыг бүрэн хангаж байх ёстой. Үүний тулд шаардлагаа зөв тодорхойлж, зөв шийдлийг боловсруулах явдал юм. Үүнтэй зэрэгцэн хэрэгжүүлэлтэн дээр анхаарлаа хандуулан зөв стратегийн дагуу хэрэгжүүлэхгүй бол хэдий шаардлага хангасан сайн систем байсан ч үр ашгийг нь хүртэж, бүрэн ашиглаж чадахгүй болно.
ERP-г байгууллагад хэрэгжүүлэх нь ихээхэн цаг хугацаа шаардсан ажил тул аль болох сул зогсолтгүй, болзошгүй эрсдлийг урьдчилан харж тооцоолж шаардлагатай арга хэмжээг авч байх нь чухал. Үүний тулд хэрэгжүүлэх багт туршлагатай ажилтанууд байх нь давуу талыг бий болгоно