Хүний нөөцийн менежментийг бүхэлд нь удирдах онлайн програм хангамжийн нэгдэл.

Хүний нөөцийн удирдлагын систем

VERITECH Хүний нөөцийн удирдлагын систем нь хүний нөөцийн талаарх бүх мэдээллийг цуглуулах, хадгалах, боловсруулах, дамжуулах, удирдахад зориулагдсан програм хангамж ба түүнтэй холбогдох технологийн цогц шийдлүүдийн нэгдэл юм.

Хүний нөөцийн үе шат бүрт хурдан шуурхай шийдвэр гаргах, шаардлагатай цогц мэдээлэл дээр боловсруулалт хийх, нэгдсэн мэдээллээр хангах, ажилтан - нэгжийн удирдлага - хүний нөөцийн нэгж - гүйцэтгэх удирдлагыг холбосон онлайн амьд холбоос бүхий програм хангамж юм.

Онцлох боломж

 
Veritech ERP студиогийн бусад системуудтэй интеграци хийнэ.
 
Дэвшилтэт аналитикийг ашиглан хүний нөөцийн шийдвэр гаргах процессыг энгийн, ойлгомжтой болгодог. Интерфейсээс баримтыг удирдах боломжийг олгохын сацуу онлайн баримт бичгийн менежментийн системтэй хамтран ажилладаг.
 
Байгууллагын бүтэц зураглалыг хялбар гаргах, удирдах, түүхчилэн харна

Системийн боломжууд

Хувийн хэрэг

Хувийн хэргийн модуль маш энгийн. Энэ модулийг ашиглан та ажилтнуудийнхаа хувийн профайлийг нь үүсгэх буюу ажилтны хувийн хэргийг бүрдүүлэх юм. Тухайн ажилтны компанид орсон цагаас эхлэн ажлаас гарах, тэтгэвэрт гарах хүртэлх бүх төрлийн мэдээлэл нь ажилтны хувийн хэрэгт архивлагдах байдлаар хадгалагдах ба та дурын утгаар шүүлт хийж, шаардагатай мэдээллээ түргэн хугацаанд, үнэн зөв гарган авах боломжтой.

  • Ажилтны ажлын түүх,  хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх баримт бичгийг хадгалах, шалгах зэрэг үйл ажиллагааг удирдах боломжтой
  • Хөдөлмөрийн харилцааны ажлын урсгалаар бүртгэгдсэн мэдээллүүд ажилтны хувийн хэргийн холбогдох бүртгэлд автоматаар баяжилт хийгдэнэ.
  • Ажилтан тэтгэвэрт гарах, урт хугацааны чөлөө авах эсвэл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тохиолдолд тойрох хуудасны мэдүүлэг, гарах ярилцлагын хуудас зэргийг онлайнаар удирдах боломжтой
  • Ажилтны анкетыг байгууллагынхаа анкетны загварт оруулан системээс хэвлэх боломжтой
  • Ажил горилогч шинэ ажилтан болвол ажил горилогчийн анкетын мэдээллийг автоматаар ажилтны хувийн хэрэг болон үүснэ.

Ажлын байр, албан тушаалын тодорхойлолт

Байгууллагын зохион байгуулалтын бүтцийг системд оруулан эмх цэгцтэй байдлаар боловсруулж ажиллах хүч, нөөц хуваарилалт зэрэгтэй холбоотой хүний нөөцийн шийдвэр гаргахад тусална. Ажил албан тушаалын үндсэн эрх, үүрэг, ажилд тавигдах шаардлагаас ажил албан тушаалын тодорхойлолт боловсруулагдах гарна.

  • Тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон аргаар ажиллагчдын орон тооны төлөвлөлтийг гаргах.
  • Ажил, албан тушаалууд болон тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлага, шаардлагыг нарийвчлан оруулах боломжтой ба эндээс ажил албан тушаалын тодорхойлолт боловсруулагдана
  • Бүртгэгдсэн ажлын байрны тодорхойлолтуудыг ажилтан ажилтны үйлчилгээ модулаар харах боломжтой.
  • АБТ-той танилцаж статусыг оруулснаар хичнээн танилцсан ажилтны тоог хянах боломжтой.
  • Жагсаалтаас нийт ажилтан, нийт ажлын байрны холбоо хамааралтай бичлэгийн тоог хянах боломжтой.

Баримт бичиг

Байгууллагын хүний нөөцтэй холбоотой гарч буй бүх төрлийн баримт бичгүүдийн бүртгэл, хяналтыг цогцоор нь удирдах боломжтой.

  • Компаний хэмжээнд дагаж мөрдөж буй хүний нөөцийн үйл ажиллагааны баримт бичгүүдийг хадгалах ба ажилтнууд ажилтны үйлчилгээ модулиар дамжуулан танилцах боломжтой
  • Баримт бичгийн төрлөөс хамаарч менежерүүдэд болон ажилтнуудад хандах эрхүүдийг ялгаатай нээж өгөх боломжтой
  • Электрон гарын үсэг ашиглан баримт бичгийг батлах боломжтой

Хөдөлмөрийн харилцаа

Хөдөлмөрийн харилцааны өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд цаг хугацааг их зарцуулдаг ажилбаруудыг систем ашиглан богино хугацаанд хурдан шуурхай, бага зардлаар шийдэх боломжийг олгосон. Томилгоо,шилжилт хөдөлгөөн, сахилгын шийтгэл, тусламж дэмжлэг, гэрээний удирдлага, урт ба богино хугацааны чөлөө, ээлжийн амралтын хуваарь, томилолт гэх мэт үйл ажиллагаануудыг агуулна. Байгууллагын дотоод журамд тусгагдаагүй үлдсэн бусад олон асуудлуудыг систем ашиглан цогцоор нь шийдэх боломжтой.

  • Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх төрлийн гэрээ, контракт, тушаалуудыг тухайн байгууллагын загвараар боловсруулах, хадгалах, хэвлэх, ажилтанд танилцуулах, баталгаажуулах бүх процессыг цогцоор нь шийдсэн
  • Гадаад дотоод томилолтын удирдамж, тариффийг системд бүртгэж автоматаар тооцоолон санхүүгийн системд зарлагын бүртгэл хийгдэнэ.
  • Байгууллагын дотоод журмаар зохицуулагддаг ажлын цаг ашиглалтын шийдвэрлэгдсэн төлөвийг цаг бүртгэлийн систем рүү дамжуулна.
  • Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлийг үндэслэж ажилласан жилийн тооцооллыг автоматаар тооцож, үүнээс ээлжийн амралтын хугацааг тооцоолно.
  • Байгууллагын дүрэм журамд заагдсан нөхцөлүүдийг системд тохируулах боломжтой. Жишээ нь: гэрлэлт, шинэ хүүхэд, ажил явдал, чөлөө гэх мэт.

Сургалт хөгжил

Ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг статистик өгөгдөлд тулгуурлан сайжруулахад тусалдаг. Сургалтын хэрэгцээг ажилтнуудын бүртгэл, хувийн мэдээлэл, гүйцэтгэл, ур чадварын үнэлгээн дээр үндэслэн тооцоолж таньд хэрэгцээт сургалтыг санал болгох боломжтой. Сургалтын хөтөлбөрийн үр дүнг сургалтанд хамрагдсан ажилтнуудаас онлайнаар feedback авч тооцоолон гаргах юм.

  • Сургалтын хэрэгцээг ажилтнуудын хувийн мэдээллээс цуглуулах мөн гүйцэтгэлийн, ур чадварын үнэлгээний үр дүнг ашиглан гаргах
  • Шаардлагын дагуу ганцаарчилсан буюу бүлгийн сургалтын хөтөлбөрийг зохион байгуулах
  • Үйл ажиллагааны шаардлага, менежерийн шаардлагын дагуу дотоод болон гадаад сургалтын хөтөлбөрийг зохион байгуулах
  • Суралцагчийн ирцийг хянах, санал асуулга авах
  • Сургалтын үр дүнг нэгтгэн, ажилтнуудын гүйцэтгэлийг хянах зорилгоор ашиглана

Тэтгэмж, хангамж

Ажиллагсдынхаа бүх тэтгэмж, хангамжийг удирдах, хянах боломжийг олгох ба тэтгэмж, хангамжтай холбоотой бүх тушаал, шийдвэр, олголтын мэдээллийг нэг дороос авах боломжтой. Ажилтнууддаа санал болгож буй тэтгэмж, урамшууллыг удирдах, ажилтнууд сонгох боломжтой хэд хэдэн тэтгэмжийг бий болгож ажилтан бүр өөрийн эрхээр нэвтэрч сонголтоо хийх, хүний нөөцийн нэгж, нэгжийн удирдлагууд хянах боломжтой юм.

  • Эрүүл мэндийн үйлчилгээ, өмч, шагнал, урамшуулал гэх мэт ажиллагсдын хангамж, урамшуулалын уян хатан төлөвлөгөөг бий болгох
  • Ажилчдын тэтгэмж, хангамж, урамшууллалын талаарх дэлгэрэнгүй түүхийг хөтлөх, хадгалагдах
  • Тэтгэмжийн удирдлагыг оновчтой болгохын тулд тайланг боловсруулж, дүн шинжилгээ хийнэ
  • Ажиллагсдад хэрэгцээтэй хангамжыг сонгох, өөрчлөх боломжтой байна.

Тайлан болон анализ хийх

Тайлан модуль нь өөрийн гэсэн тайлан тохиргооны гайхалтай хэрэгслийг агуулдаг бөгөөд та өөрт хэрэгтэй хүссэн тайлангаа тохируулан харах болно. Менежерүүд болон хүний нөөцийн мэргэжилтнүүдэд оновчтой шийдвэр гаргахад зориулсан цаг хугацааны хэмнэгч юм.

Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой төлөвлөлттэй холбоотой гүйцэтгэлийн тайлан, сургалтын тайлан, шилжилт хөдөлгөөний тайлан, бүрдүүлэлтийн тайлан гэх мэт олон тайланг шуурхай бөгөөд үнэн бодитойгоор жагсаалт болон график байдлаар харна.

Байгууллагын одоогийн албан тушаал, шилжилт хөдөлгөөнд шинжилгээ хийсний үндсэн дээр ирээдүйд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг тооцоолон, түүнийг хангахтай холбоотой бүх үйл ажиллагаа, тооцоолол, тайлангийн зарим үр дүнгүүдээс анализ хийн санал болгох боломжтой ухаалаг шийдэл юм.

  • Business intellingence буюу ухаалаг тайлангийн хэрэгслийг өөртөө агуулдаг тул мэдээллийг хүссэн байдлаараа тайлагнах боломжтой
  • Хүний нөөцийн үндсэн үйл ажиллагаанаас гадна судалгааны тайланг бэлтгэн авах боломжтой
  • Удирдлага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийг дурын байдлаар бэлтгэн системээс илгээх онцгой горимуудтай
  • Экспортын тайлан PDF, Excel, Word зэрэг дуртай формат руугаа оруулах боломж
  • Хэрэглэгчид зориулагдсан тайлангийн загварыг хийх боломжтой

Онцлох боломж

Veritech ERP system

Гарах тайлангууд

Анкетны дэлгэрэнгүй судалгааны тайлан
Ажилласан жилийн тайлан
Ээлжийн амралтын тайлан
Их дээд, давтан сургалтын судалгааны тайлан
Хүйсийн тайлан
Хэлний судалгааны тайлан
Хүүхдийн судалгааны тайлан
Буцах