Хуулийн болон дотоод журамаар зохион байгуулагдсан ухаалаг технологи Таны цагыг хэмнэнэ

Цалингийн удирдлагын систем

“Veritech ERP Payroll” цалин бодолтын нэгдсэн систем нь байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран байгууллагын цалин хөлсний нэгдсэн бодлогыг бий болгох, цалин бодох үйл явцыг хөнгөвчлөх, хууль тогтоомжид заасан стандартын дагуу тайлан мэдээ гаргах, хэрэглэгчийн байнга хийдэг гар ажиллагааг хялбарчлахад чиглэнэ.

“Veritech Payroll” Цалингийн систем нь байгууллагын онцлогт тохирч цалинтай холбоотой аливаа асуудлыг системчилж өөрийн байгууллагын загварт тохируулан ухаалаг загваруудыг үүсгэх, тайлан мэдээ нэгтгэх боломжтой ба цалинтай холбоотой үүсдэг аливаа асуудлыг шийдвэрлэх олон боломжоор хангагдсан онлайн цогц програм хангамж юм.

Онцлох боломж

 
Ажилтанд цалингийн мэдээг мэйлээр илгээнэ, систем рүү хандаж цалингийн мэдээ авна
 
Санхүү, Хүний нөөц, Цаг бүртгэл, Төлөвлөлт гэх мэт олон системтэй уялдан ажиллана
 
Тогтмолоор, нарядаар, ээлжээр, цагаар гэх мэт олон төрлийн бодолтын боломжууд
 
Байгууллагын онлог тусгасан бодолтын загвар, томъёо, үзүүлэлтүүд үүсгэх
 
Хуулийн дагуу болон бусад хэрэгцээт тайлан мэдээ, xls, xml файл үүсгэх
 
Цалин бодолтын түүх жил, сараар харах, xls файл үүсгэх

Системийн боломж, онцлогууд

 

Тохиргоо хийх

Цалин бодолтын дугаарыг нэмэх, Бодолтын загвар нэмэх үйлдлүүдийг хамгийн хялбар байдлаар үүсгэх боломжтой бөгөөд хугацааны интервалаар ангилан мэдээллийг оруулах боломжтой.

Цалин бодолт хийх

Тохиргоо хийгдсэн бэлэн болсон загварыг ашиглан ажилчдийн урьдчилгаа цалин, сүүл цалинг бодхоос гадна нэмэлт цалин болон жирэмсний амралт, ээлжийн амралт, тэтгэмж зэрэг нэмэлт бодолтуудыг тохируулан хуулийн дагуу хийх боломжтой.

Хяналт баталгаажуулалт

Нийт бодогдсон цалинг ажилтан бүрээр болон хэлтэс тасгаар ангилан шууд удирдлагууд баталгаажуулах боломжтой. Мөн цагын бүртгэл, нэмэлт урамшуулал зэрэг үзүүлэлтүүдийг хянах бодолтыг зөвшөөрөх эрхийг эрх бүхий албан хаагчид тусгайлан олгодог.

 

Цалин бодолт өндөрлөх

Байгуулагын хэмжээнд өмнө нь бодолт хийж байсан ч ажлаас гарсан, хэлтэс тасаг шилжсэн, цалин өөрчлөгдсөн гэх мэт ямар ч өөрчлөлт хийсэн ажилтны цалин бодсон мэдээллийг удаан хугацаанд хадгалах боломжтой ба хайлтын боломжийг ашиглан шүүлт хийж харах, эксел рүү хөрвүүлж авах боломжтой.

Гүйлгээ хийх

Санхүүгийн систем болон бусад системүүд рүү тохируулсан дансны дугаар бусад үзүүлэлт рүү гүйлгээ хийх, мэдээллээ дамжуулах боломжтой ба хэрэглэгчийн эрхийн тохиргоогоор удирдан бодолтыг түгжиж аливаа эрсдлээс хаах боломжтой.

Тайлан мэдээ

Хуульд заасан тогтсон загварын дагуу тайлангуудыг хялбархан гарган авах боломжтой бөгөөд цалин бодолт хийсэн бүхий л загварын дагуу өөрөө удирдан хүссэн үзүүлэлтээр тайлан угсарч авах загвар, хадгалах гаргасан тайлан мэдээг “excel, pdf, xml, jpeg” гэх мэт бүх төрлийн форматаар хувирган авах боломжоор хангасан.

Онцлог давуу тал

Veritech ERP system

Гарах тайлангууд

  • Цалингийн удирдлагын тайлан
ХАОАТ тайлан
НД тайлан
Дотоод тайлан
Ажилтны карт
Буцах