Хэрэглэгчдийнхээ худалдан авалт дээр тулгуурлаж хүсэл мөрөөдлийг нь илрүүлэх төгс боломж

Харилцагчийн удирдлагын систем

Бизнесийн байгууллагуудын хөгжлийн гол түшиг тулгуур болсон харилцагч, худалдан авагчидтай харилцахад үүсч буй бүхий л үйл ажиллагааг бүртгэн, удирдах замаар сэтгэл ханамжийг дээшлүүлж, борлуулалтыг нэмэгдүүлэх боломжийг олгоно

Харилцагчтай харилцсан түүхийг 360 градус харагдацаар удирдаж, тусгайлсан үйлчилгээ санал болгосноор урт удаан, бат бөх, харилцан ашигтай харилцааг тогтооно. Харилцагчийн түүхэнд байгуулж байсан гэрээ, холбогдох баримт бичгүүд, холбоо тогтоож байсан баримтууд, харилцагчийн авлага, өглөг, нийлүүлэлт, худалдан авалт, оролцож байсан маркетингийн арга хэмжээ, солилцсон үнийн санал, нэхэмжлэх гэх мэт бүхий л мэдээлэл багтана.

Онцлох боломж

 
Төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн хувийг оруулах болон ажлын төлвийг /хийх, хийж байна, хийсэн гэх мэт/ эрх бүхий хэрэглэгч өөрчлөх боломжтой
 
Харилцагч, сонирхогчидтой холбогдох ажлуудыг төлөвлөнө
 
Арга хэмжээнд оролцогчдыг байгуулагын зүгээс тодорхойлох эсвэл сонирхогч, харилцагч өөрөө бүртгүүлэх боломжтой

Системийн боломж, онцлогууд

 

Боломжит харилцагч

Бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах боломж бүхий, бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахаар сонирхож буй харилцагчидтай харилцсан бүхий л түүхийг үүсгэснээр боломжит харилцагчид зориулсан стратеги боловсруулах боломжтой.

Харилцагчийн тооцоо

Харилцагчийн санхүүгийн харилцааны түүхийг харах, авлага өглөг дээр анализ шинжилгээг хийж, тухайн харилцагчийг үнэлэх, оновчтой шийдвэр гаргах боломж олгоно.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний анализ

Харилцагчийн 360 градус харагдац дээр үндэслэн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтаас эзлэх хувь, харилцагчийн сэтгэл ханамж, дагалдах бүтээгдэхүүн, орлуулах бүтээгдэхүүн, үнийн судалгаа зэрэг анализ хийх боломжтой байна.

 

Маркетингийн арга хэмжээ

Харилцагчдад чиглэсэн маркетингийн арга хэмжээг төлөвлөх, удирдан зохион байгуулах, дүгнэх боломжийг олгоно.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ

Бизнесийн байгууллагын хэрэглэгч, худалдан авагч, үйлчлүүлэгчиддээ санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн удирдлага бүхий модуль бөгөөд борлуулалтыг дэмжих үндсэн зорилготой

Харилцагчийн сэтгэл ханамж

Харилцагчийн санал хүсэлт, гомдол зэргийг удирдах болон төрөл бүрийн судалгаа зохион байгуулснаар харилцагчийн сэтгэл ханамжийг үнэлэх боломжтой болно.

Онцлог давуу тал

Veritech ERP Digital Transformation &
Digital Disruption Ecosystem

Гарах тайлангууд

  • Харилцагчийн удирдлагын тайлан
Үнийн хүсэлтийн тайлан
Худалдан авалтын тайлан
Буцах