Бараа бүтээгдэхүүнийг зөв зохион байгуулах, удирдах, хадгалах боломжийг танд veritech erp олгож байна

Агуулахын удирдлагын систем

Агуулах нь байгууллагын бараа материал, түүхий эд, хангамжийн материал, үндсэн хөрөнгө зэрэг хөрөнгүүдийг татан авах, байршуулах,хадгалах,дамжуулах,зарлагадах зэрэгт зориулагдсан байр, байгууламж юм. Танай байгууллагын үйлдвэрлэл, борлуулалт, төлөвлөлтийн үйл ажиллагааг тасралтгүй байлгаж, улмаар үргүй зардал гаргахгүйн тулд Агуулахын төлөвлөлт зохион байгуулалтыг зөв зохистой, оновчтой явуулах шаардлагатай юм.

Өнөөгийн нөхцөлд бизнесийн байгууллагууд Агуулахын удирдлагын системийг ашигладаггүй учраас бүтээгдэхүүний өртөг нэмэгдэх, үргүй зардал гарах, бараа бүтээгдэхүүнийг буруу газар байрлуулах болон хадгалах, барааны үлдэгдлийг шинж чанараар нь хянах боломжгүй байх гэх мэт асуудлуудтай тулгардаг. Эдгээр хүндрэлүүдийг ухаалгаар шийдэх боломжийг Танд олгох үүднээс Veritech ERP системийн Warehouse Management буюу Агуулахын Удирдлагын Системийг санал болгож байна.

Онцлох боломж

 
Агуулахын дотоод бүтэц зохион байгуулалтыг систем дээр тусгаж бараа материалын байршил, үлдэгдлийн мэдээллийг харах боломжтой.
 
Барааны дуусах хугацааны мэдээллийг хөтөлж, дуусах хугацаа нь дөхөж байгаа барааны мэдээллийг автоматаар болон жагсаалтаар санал болгодог.
 
Барааны оруулах гаргах хүсэлтээр агуулахын барааны хөдөлгөөнийг удирдах боломжтой.
 
Агуулахын оролт, гаралт, үлдэгдэл, үнийн судалгаа, дуусах хугацаа, мөнгөн дүнгийн мэдээллийг удирдлагад түргэн шуурхай хүргэх Дашбоард ажиллах боломжтой.
 
Агуулахын өдөр тутмын борлуулалтын гүйлгээг Санхүүгийн систем рүү илгээж хадгалах боломжтой.
 
Системийн өгөгдлийн санг ашиглан тайлан мэдээллийг олон загвараар шууд гаргах боломжтой.

Системийн боломжууд

 

Удирдлагын хяналт

Агуулахад ирсэн захиалгын дагуу агуулахын тодорхой хэсгээс, агуулахын ажилтанд захиалгыг биелүүлэх үүрэг даалгавар өгөхөөс эхлээд, цуглуулах, баглах, бэлэн болсон барааг агуулахаас гаргах хүртэлх үйлдлүүд системд автоматжуулагдсан. Түүнчлэн агуулахын захиалга нь Захиалгын удирдлагын системээр дамжин Худалдан авалтын хүсэлт болно.

Агуулахын лавлах удирдлага

Агуулахын байршил, бүтэц, нярав зэрэг агуулахын удирдлагын системд ашиглагдах бүх суурь лавлах мэдээллүүдийг бүртгэнэ.

Бараа материал

Энэхүү модуль нь агуулах дахь бараа материалын урсгал, тэдгээртэй холбоотой бусад үйл ажиллагаануудыг удирдан явуулах ба дараах онцлог шийдлүүдтэй.

 

Агуулахын захиалга, түүний биелэлт

Агуулахад үйлдвэрлэл, борлуулалтын болон бусад эх үүсвэрүүдээс захиалга ирэх бөгөөд энэ нь Захиалгын удирдлагын системээр дамжин агуулахын бүртгэлийн систем рүү хүсэлт болон орж ирэх боломжтой юм.

Онцлог давуу тал

Veritech ERP system

Гарах тайлангууд

  • Агуулахын тайлан
Бараа материалын дэлгэрэнгүй тайлан
Бараа материалын товчоо тайлан
Бараа материалын тооллогын тайлан
Бараа материалын үлдэгдэлийн тайлан
Агуулах, бараа материалын график тайлан
Буцах