Санхүү нягтлан бодох бүртгэлийн удирдлагын систем нь Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, олон улсын стандарт, Сангийн яамны тогтоол, заавар, аргачлалын дагуу ажиллах бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн бүхий л үйл ажиллагааг хурдан шуурхай удирдах, бүртгэлийг хийх боломжтой цогц систем юм.

Powered by Veritech ERP

Нягтлан бодох бүртгэлийн систем

Санхүү нягтлан бодох бүртгэлийн удирдлагын систем нь Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, олон улсын стандарт, Сангийн яамны тогтоол, заавар, аргачлалын дагуу ажиллах бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн бүхий л үйл ажиллагааг хурдан шуурхай удирдах, бүртгэлийг хийх боломжтой цогц систем юм.

Байгууллагын санхүү нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв, тасралгүй, бодитоор бүртгэх, мэдээллийг шуурхай боловсруулах, удирдах боломжийг бий болгоход оршино. Санхүүгээ удирдах цоо шинэ арга барил, өмнө хэзээ ч байгаагүй амар хялбар, найдвартай байдлыг танд олгохыг хүслээ.

Онцлох боломж

 
Бүх төрлийн гүйлгээнд зураг болон файл хавсаргах боломжтой бөгөөд хэрэглэгч тухайн гүйлгээтэй холбоотой мэдээллийг бичиж үлдээх боломжтой.
 
Санхүүгийн бүртгэлийн мэдээллийг дурын эксель загвараас хэрэглэгч өөрөө импортлон оруулах боломжтой.
 
Байгууллагын хэмжээнд ашиглагддаг нэмэлт тайланг хүссэн загвараараа угсран ашиглах боломжтой.
 
Санхүүгийн мэдээллийг удридлагууд зөвшөөрөх, хянах гар утасны болон мэйл, мессэж тохиргооны боломжуудтай.
 
Бүх төрлийн тайлангийн тоон мэдээллийг DrillDown тохиргоогоор задлан харах боломжтой.
 
Банкуудтай холбогдон банкны харилцахын мэдээллийг харах боломжтой.

Системийн боломжууд

Мөнгөн хөрөнгө

Мөнгөн хөрөнгийн модуль тайлант хугацаан дахь бэлэн мөнгөний болон харилцахын гүйлгээнд шинжилгээ хийж байгууллагын бэлэн мөнгөний урсгалыг хянах боломжийг олгож холбогдох мэдээллээр хангана.
Шаардлагатай бүх үзүүлэлтийг төрөлжүүлж үзүүлэлт үүсгэн данстай холбож өгөн тухайн үзүүлэлтээрээ төрөл бүрийн тайлан мэдээнүүдийг авах боломжтой. Дансны кодод баригдахгүйгээр динамик сегментүүдийг угсарч, гүйлгээнд ашиглан ухаалаг тайлан мэдээллүүдийг боловсруулна.

Дэлгэрэнгүй

Бараа материал

Бараа материалын модуль нь барааг худалдан авч бүтгэл хийхээс эхлэн хадгалж борлуулах хүртэлх тухайн бараатай холбогдолтой бүх бүртгэлийг хийж бараа тус бүрийн өртөг, зардал ашгийг тооцоолон харуулах ба барааны талаарх маш дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж барааг ашиглаж буй зориулалтаар нь ангилан нарийвчилсан бүртгэл хийнэ

Дэлгэрэнгүй

Үндсэн хөрөнгө

Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос авах боломж. Бизнесийн чиглэл бүрт тохируулан бизнес процессын  загварчлалыг угсарч, уян хатан тохиргоонуулыг хийнэ.
Хэрэглэгчийн эрхийн тохиргоог хэрэглэгч тус бүр дээр тохируулана. Бараа материалын орлого, зарлага, хөдөлгөөнүүд нь бусад системүүдтэй холбогдон гүйлгээ гарах боломжтой бөгөөд үлдэгдэлийн мэдээллийг тухай агшин бүрт бусад системүүдээс татан харж шийдвэр гаргах, зарах, борлуулах боломжтой.

Дэлгэрэнгүй

Өглөг авлага

Өглөг, авлага нь байгууллагын дотоод болон гадаад тооцоог удирдах, цаг хугацааг хэмнэхэд туслах бөгөөд үйл ажиллагаандаа анализ хийх, удирдлага хяналтын байдлаар ашиглах тайлангуудыг нийт харилцагчдын хувьд болон тухайлсан харилцагчдын хувьд гэсэн байдлаар хүссэн үедээ боловсруулж авах боломжтой

Дэлгэрэнгүй

Ерөнхий журнал

Ерөнхий журналын модуль нь илүү боловсронгуй журнал хөтлөлт, тайлангуудыг хүссэн байдлаар боловсруулан гаргах боломжтойгоор хийгдсэнээрээ онцлогтой бөгөөд өнөөдрийн хурдацтай өсөх хандлагатай, өөрчлөлт ихтэй бизнесийн шаардлагуудыг бүрэн хангах чадамжтай ухаалаг бүртгэлийн хэсэг юм. Энэхүү модуль нь системийн бүх модулиудтай нягт уялдаа холбоотой бөгөөд тэдгээрийг бүрэн нэгтгэж, санхүүгийн мэдээллийн үр өгөөж, эмх цэгцтэй байдлыг ихэсгэх түлхүүр модуль юм

Дэлгэрэнгүй

Ухаалаг тайлан

Тайлангийн модуль нь Сангийн яам болон Татварын ерөнхий газраас батлан гаргасан маягтын дагуу Санхүүгийн болон Татварын тайлангуудыг боловсруулан гаргана

Дэлгэрэнгүй

Онцлог давуу тал

Veritech ERP system

Гарах тайлангууд

  • Санхүүгийн тодруулга тайлан
  • Татварын тайлан
  • Санхүүгийн шалгалт
Санхүү байдлын тайлан
Орлого үр дүнгийн тайлан
Мөнгөн хөрөнгийн тайлан
Өмчийн өөрчилөлтийн тайлан
Шалгах баланс
ААНОАТ тайлан
НӨАТ тайлан
Ерөнхий журнал
Мөнгөн хөрөнгө
Бараа материал
Үндсэн хөрөнгө
Өглөг Авлага
Буцах