Үйлчилгээ

Бид мэргэжлийн өндөр түвшний дадлага туршлага бүхий мэргэжилтнүүдээрээ дамжуулан мэдээллийн технологийн цогц үйлчилгээг үзүүлдэг.

Харилцагчийн үйлчилгээ

Веритех компани нь харилцагч байгууллагуудынхаа үйл ажиллагааны онцлогыг нарийвчлан судлах, түүнд тохирсон зөвлөгөө өгөх, системийн тохиргоо хийх зэрэг бүх төрлийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд нэг дор үзүүлдэгээрээ бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас онцлог юм. Мөн бид хэрэглэгч та бүхэнд Veritech ERP цогц системийн ашиглалттай холбоотой нэвтрүүлэлт, сургалт, дэмжлэг туслалцаа, зөвлөх үйлчилгээ болон техник хангамжийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлнэ.

Зөвлөх үйлчилгээ

Мэдээллийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа хэрхэн үр ашигтайгаар нэвтрүүлэх талаар Веритех ХХК нь өөрийн хэрэглэгчдэд олон төрлийн зөвлөгөө үйлчилгээг үзүүлж байна. Мэдээллийн технологийн салбарын арвин туршлагатай баг хамт олон, мэргэшсэн мэргэжилтэн зөвлөхүүд тусгайлан боловсруулсан арга аргачлалын дагуу доорх чиглэлээр болон бусад мэдээллийн технологийн консалтинг, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг юм:
  • Одоогийн нөхцөл байдлыг нарийвчлан судлах.
  • Одоогийн үйл ажиллагааны доголдол, дутагдлыг илрүүлж шинжлэх.
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцэх хамгийн тохиромжтой шийдэл боловсруулах.
  • Боловсруулсан шийдлийг хэрэглэгчийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх.
  • Цаашдын дэмжлэг туслалцаа үзүүлэх.

Нэвтрүүлэлт, сургалт

Veritech ERP программыг ашиглах шийдвэр гарган гэрээ хийгдсэн хугацаанаас эхлэн нэвтрүүлэлт үйлчилгээний хугацаа эхэлдэг бөгөөд нэвтрүүлэлтийн нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж системийг амжилттай нэвтэрч дуусах хүртэл мэргэжлийн хамт олон хамтран ажилладаг.
Үүнд:
  • Нэвтрүүлэлтийн төлөвлөгөө гаргах
  • Дата өгөгдлийг загварын дагуу бэлдүүлэх
  • Өгөгдлийн хөрвүүлэлт хийх
  • Сургалт / нэгдсэн сургалтанд хамруулна/
  • Дансны эхний үлдэгдэл болон бусад лавлах мэдээллүүдийг бэлтгэн оруулснаас хойш хэвийн ажиллагаанд хүртэл систем дээр гарч буй аливаа асуудал болон сайжруулалтанд хяналт тавьж хамтран ажиллах
  • Системийг бүрэн ашиглах боломжтой болгох хүртэл хамтран ажиллах
  • Байнгын холбоотой ажиллан дэмжлэг үзүүлэх /helpdesk-ээр дамжуулан/
  • 7 хоног бүр “явцын мэдээ , үр дүнг” танилцуулан имэйл илгээх
  • Гарын авлага, Сургалтын материалаар /хэвлэмэл болон видео хэлбэрээр/ хангах зэргийг нэвтрүүлэлтийн явцдаа хэрэгжүүлдэг.

Дэмжлэг туслалцаа

Та ажлын бүтээмж өндөртэй, цаг ашиглалт, үр ашигтайгаар ажлаа урагшлуулахад helpdesk танд тусална.
Давуу тал:
  • Алсын зайнаас тантай холбогдон асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх, систем дээрх үйл ажиллагаа илүү хөнгөвчлөх, сайжруулах боломжийг олгоно.
  • Шинээр хийгдсэн сайжруулалтыг цаг тухайд нь мэдээллэх
  • Та компанийхаа үйл ажиллагааг хянаж байгаа хэдий ч бүх түвшний мэдээллийг авахад хомс байж болно. Тэгвэл бид таны бизнесийн бүхий л үйл ажиллагааны явцыг шуурхай, найдвартай байнгын өсөлт, идвэхитэй байдлыг хэрэгжүүлэх боломжийг олгоно.
  • Ажлын бүтээмжийг дээшлүүлж байнгын мэдлэгийн хүрээгээ тэлэх, мэргэших боломжийг систем олгоно.
  • HELPDESK нь программ дээр ажиллах үед хэрэглэгчдэд нэн шаардлагатай дэмжлэг, программын шинэчлэл болон бусад гарсан асуултанд хариулах замаар харилцагчдынхаа чадавхийг алхам тутамд дээшлүүлж, сургалт зөвлөгөө өгөх, өдөр тутмын ажил гүйлгээгээ явуулахад тус дөхөм болох үүднээс байнгын холбоотой хамтран ажилладаг. Бид дараах үйлчилгээг үзүүлдэг.
    • Helpdesk-д аливаа асуудлаа бүртгэх бөгөөд цаг тухайд нь таны асуудалд хяналт хийж түргэн хугацаанд шийдвэрлэх
    • Систем дээр хийгдэх сайжруулалтын саналаа уламжлах
    • Мэргэжлийн ур чадвартай ажилтнууд заавар, зөвлөгөө өгөх
    • Бусад байгууллагын ижил мэргэжлийнхэнтэйгээ санал бодлоо солилцон мэргэжлийн түвшний ойлголтоо сайжруулах, бусадтай хуваалцах боломжийг олгох
    • Хэрэглэгчийн программ дээр ихэвчлэн гаргадаг алдаа болон сайтар мэдэхгүйгээс болон буруу хийдэг ажлуудыг судлан гарын авлага, видео бичлэгээр байнга ханган сайжруулалт, дэмжлэгийг үзүүлэх
    • Орон зайнаас үл хамааран холбогдон тусламж, дэмжлэг үзүүлэх

Байнгын сайжруулалт

Бид харилцагчдынхаа бизнесийг дэмжихүйц хүчирхэг боломжуудаас бүрдсэн платформ дэд бүтэц ашигладаг бөгөөд харилцагчийн бизнесийг хамгийн ашигтай, хамгийн өндөрт байлгахын тулд ажлын урсгал, нийлмэл процесс, нэгж процесс бүрийг байнгын дахин сайжруулалт хийж шинэчилж байдаг. Ингэснээр мэдээллийн технологи, платформ, процессын загварчлал ашиглаж харилцагчийнхаа бизнесийг салбартаа тэргүүлэгч шилдэг шийдэл болгох нь бидний байнгын сайжруулалт хийх туйлын зорилго юм.

Онцлог үйлчилгээ

Veritech ERP цогц системд байнгын сайжруулалт, зогсолтгүй шинэчилэлт хийгддэг бөгөөд систем дээр шинээр үүсч буй боломжуудыг ямар нэг хязгаарлалтгүйгээр нийт харилцагчдад цаг тухай бүрт санал болгодог. Уян хатан зохион байгуулалттай учир систем дээр төрөл бүрийн нэмэлт үйлчилгээг таны үйл ажиллагаанд тохируулан санал болгох ба та өөрт хэрэгтэй нэмэлт үйлчилгээг ашиглах боломжтой.

Буцах